1,2 кг химийн бодис авч явсныг саатуулан шалгаж байна

2020 оны 03-р сарын 06 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagdaa

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд “Кроун” загварын суудлын автомашиныг Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгажээ. Гэтэл  Улаанбаатар хотын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1,2 кг жинтэй химийн бодисыг авч явж байжээ. Тэднийг саатуулан шалгаж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн байна. Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаныхан уг бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх