Инчөн олон улсын нисэх буудалд зорчигчийн халууныг хэмжиж эхэллээ

2020 оны 03-р сарын 05 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
solongos

БНСУ-ын Онцгой байдлын комисс ээлжит хуралдаанаараа Коронавирусын халдвартай холбогдуулан Инчөн олон улсын нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг дараах гурван шатлалаар хэмжих арга хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүллээ.

1.Инчөн ОУНБ-ын терминалд орох хаалга
2.Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг
3.Онгоцонд суухын өмнө

Нэгдүгээр шатны шалгалтаар зорчигчийн биеийн халуун 37,5 хэмээс дээш гарсан тохиолдолд онгоцны буудлын шинжилгээний төвд анхан шатны шинжилгээ өгөх ба шалган нэвтрүүлэх хэсэгт биеийн халууныг дахин хэмжихэд халуун 37,5 хэмтэй байвал зорчих орны хүсэлтийн дагуу онгоцонд суулгахаас татгалзаж болох бөгөөд билетийг цуцлах ажээ.

АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улс гурав дахь шатлал буюу зорчигчийг онгоцонд суулгахаас өмнө биеийн халууныг хэмжих хүсэлтийг гаргасан бөгөөд энэ шалгалтаар халуунтай тохиолдолд онгоцонд суулгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх