6.5 тонн өвс шатаж байсныг унтраажээ

2020 оны 03-р сарын 05 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Мааньт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ малчин Я-гийн өвс шатаж байна гэсэн дуудлага  03.05-ны өдрийн 04:55 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:12 цагт очиж, 6.5 тн өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх