Улсын тэргүүний 84 дүгээр сургуулиас 7,7 сая төгрөгийг хандивлав

2020 оны 03-р сарын 05 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC6732-6u50q907c9568l6x27gjaoq53c38w4fasc2zujz1ydc

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны боловсролын байгууллагуудыг уриалан, “Монгол Улсын анхны цахим сургууль”-Улсын тэргүүний 84 дүгээр сургууль хандивын аянд нэгдлээ.

 Тус сургууль нийт 235 багш, ажилтантай бөгөөд нэг өдрийн цалин болох 7,7 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.

Дашрамд дурдахад боловсролын байгууллагуудаа түүчээлэн Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст мөн хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх