Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу 03.03-ны өглөөний 06:00 цагаас 03.04-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ. Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.
Энэ хугацаанд улсын хэмжээнд 105 хяналтын постод Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч 24 цагаар ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” тараан, зорчигчдоор бөглүүлэн хураан авч, ачаа тээшинд шалгалт хийлээ.