Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3-р хэсэг “Мишээл” кафений ард дулааны шугамын худагт ухаангүй хүн байна гэсэн дуудлага 03.03-ны өдрийн 13:08 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:23 цагт очжээ. Иргэн Э-г /55 настай, эрэгтэй/ гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Дулааны шугамын худагт 55 настай иргэн ухаан алдсан байжээ
2020 оны 03-р сарын 04 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )