Олимпын гудамжийг “Олимпын гүүр” гэж нэршүүллээ

2020 оны 03-р сарын 04 өдөр, 10 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
88240564_1546088228848101_1652208880081436672_n_20200304103517

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэршүүллээ.

“Олимпын гүүр” нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрджээ. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар багасгаж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх