БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ Даваа гарагт буюу 3 дугаар сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаас улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өмнө нь 3 дугаар сарын 9 хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн 3 дугаар сарын сарын 23-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.
Дээрх шийдвэр нь тус улсын түүхэнд хичээлийн шинэ жилийг хойшлуулж байгаа анхны тохиолдол болж байна.