03-р сарын 03-ны өглөөний 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд байна. Нийслэл болон орон нутгийн орох, гарах бүх товчоод дээр Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Орж, гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч, биеийн халууныг хэмжиж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Бидний ажил өглөө 05:30 цагт эхэлсэн. Ачаалал их байна. Өглөө 06-09 цагийн хооронд 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2000 орчим зорчигч нэвтэрлээ. Зорчигчдод асуумжаа үнэн зөв бөглөх, маскаа тогтмол зүүх, аян замдаа болгоомжтой зорчихыг нэг бүрчлэн сануулж байгаа” гэв.
Энэчлэн бүх товчоод ачаалал ихтэй ажиллаж байна.
huurhiis min mun ch ih daarch baigaa daa. yanaa. teged etstsiin etsest nuguu muu nertei turiin alvan haagchid l ene ih hetsuu ajliin ued /tsagdaa, mergejliin hyanalt, ontsgoi, eruul mendiin salvariinhan./ toroigood l zogsoj baigaa biz dee.
Хөөрхий с дөө даарч байгаа бх даа