“Аварга” дээд сургуулийн хамт олноос 200 хонь хандивлалаа

2020 оны 03-р сарын 02 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
89059115_188169732444013_8525160386322759680_n-6u3mxy58rmm8puxz0e3j5jufa9s7lqy0n9ks3prqpmo

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.

 Тухайлбал, “Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн  хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брендийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.

Мөн “Аварга” дээд сургуулийн хамт олноос 200 хонийг өнөөдөр хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх