МУЗН Эрүүл мэндийн яаманд 3000 ширхэг амны хаалт хандивлав

2020 оны 02-р сарын 29 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_5821

Хил хязгааргүй шүдний эмч нарын холбооны дэмжлэгтэйгээр Монголын улаан загалмай нийгэмлэг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3000 ширхэг амны хаалт Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Энэхүү амны хаалтыг дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангахад дэм болох үүднээс хандивласан юм. Амны хаалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Б.Цогтбаатарт хүлээлгэн өгсөн юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг өмнө нь 4000 ширхэг гар ариутгагч Эрүүл мэндийн яамад хандивлаж байсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх