Ухрах үйлдэл хийхдээ 2 настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

2020 оны 02-р сарын 27 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2020.02.23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  6, нийслэлд 2  хүний амь нас хохирсон байна.

Нийт нас барсан, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4
  • Онхолдож-2
  • Мөргөлдөх-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

  Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:

-2020.02.23-ний өдрийн 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн  Өлзийт сумын 1-р багийн нутаг “Баянхошуу” гэх газар Toyota-Prius-10  маркийн автомашин онхолдож жолооч 22 настай М-ийн амь нас хохирсон.
-2020.02.23-ний өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт  MMC-L200 маркийн  автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийн  амь нас хохирсон.
-2020.02.23-ний өдрийн 15:00  цагийн орчимд Хөвсгөл аймгийн  Тосонцэнгэл сумын 2-р багын нутаг “Баянголын ам” гэх газар Турба маркийн мотоцикль замын хажуугийн клометрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь  нас хохирсон.
-2020.02.24-ний өдрийн 21:10 цагийн орчимд БГД-ийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11-р гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч эрэгтэй 41 настай О-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан О нь Г.С.С.Ү.Төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 00:55-д нас барсан./ТЦА-ны алба хаагчид шуурхай ажиллаж жолоочийг илрүүлсэн болно.

-2020.02.25-ний 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн  автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийн амь нас хохирсон.
-2020.02.25-ний  өдөр 14.32 цагийн орчимд СХД-ийн 11-р хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн  автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.
-2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.

  -2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-ийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж,  хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн.

 Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9  хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар,  гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (103.229.12.***)
    2020/02/27 18:41

    Ер нь зам тээврийн хэрэг маш их гардаг юм байна даа буурсан гээд л ухээд байна шуу дээ

    (0) (0)