Таван ханатай гэр олголоо

2020 оны 02-р сарын 27 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_20200226073958

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгыг ханган  нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Тэмүүжинд  өргөө цагаан гэр олголоо.

Дэд ахлагч Н.Тэмүүжин нь  гуравдахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа залуу боловсон хүчний нэг юм.

Мөн тэрээр гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнээр  тогтмол хичээллэн 2019 онд Дорнод аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээний сайдтай 100 м төрөлд алт, 4х100 м төрөлд багаараа мөнгө, байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, 2020 онд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон гэж  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх