Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн.Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобус өглөө орой тодорхой чиглэлд явуулах юм.Нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр хэлэхдээ Нийслэлийн Онцгой Комиссын шийдвэрийг хэрэгжүүлж шинийн нэгнээс,шинийн дөрвөн хүртэл түр хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо.Энэ бүх шийдвэр иргэдийн төлөө учраас иргэд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна” гэв.
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд,дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна
Сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан.Энэ хугацааанд зөвхөн оцнгой комиссын бичигтэй тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийг тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.Тиймээс иргэд хулгайн гэх тодотголтой замыг сонгож зорчихгүй байхыг онцгой анхааруулж байна.Хэрвээ хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон бол яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнээс түргэн,цагдаа, онцгой гэх мэт байгууллагуудын зардлыг гаргуулах юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд үндсэн 8 шалган нэвтрүүлэх товчоод болон машин нэвтэрч болзошгүй байршлуудад явуулын пост ажиллаж байна. Тиймээс нийслэлчүүд иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг анхааруулж байна.