Б.Отгонсүх: Хөл хорио тогтоосон энэ үед нийтийн тээвэр маш эрсдэлтэй учир хязгаарлалт хийх хэрэгтэй

2020 оны 02-р сарын 22 өдөр, 22 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nnnnnnnnnnnnn

Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс  хуралдаж, Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн санал оруулсаны дагуу нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 24, 25,26-ны өдрүүдэд зогсоох шийдвэр гаргалаа.

Arslan.mn

Энэ талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ,  ”  Нэгдүгээрт, Монгол улсын Ерөнхийлөгч  цагаан сарыг тэмдэглэхгүй байх уриалгыг гаргасан. Үүнийг УОК, Засгийн газраас  мөн дэмжин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2020.02.13-нд захирамж гарсан. Тус захирамжинд шашин, сүм хийд хүмүүсийг цуглуулахгүй байх, хяналт тавихаар заасан байдаг. Гэтэл яг амьдрал дээр энэ хэрэгжихгүй байна. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өглөө гэхэд зарим хийдүүд гудамжаар үрэл тараагаад олныг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаад явж байна. Маргааш битүүний өдөр бас ном хурана гэж байгаа. Энэ асуудалд анхаарал хануудлах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Зах, худалдааны төвүүд битүү хүнтэй байна. Цагаан сараа тэмдэглэнэ гэсэн хүмүүс маскгүй, тэмдэглэхгүй гэсэн хүмүүс масктай явж байгаа нь харагдаж байна. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ тал дээр хяналтаа чангаруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, Нийтийн тээвэрт өдөртөө 900 гаруй автобус үйлчилж байна. Ердийн үед 650 мянган орчим зорчигчид үйлчилж байгаа. Харин сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өдөрт 358 мянган зорчигчид үйлчилж  байгаа тоо статистик байна. Өнөөдрийн байдлаар автобусны гаралтыг 457 болгож, 50 хувь бууруулсан.  Бид энэ хэд хоногт маш сайн хариуцлагатай ажиллаж коронавирусыг оруулж ирээгүй. Одоо гадаад, дотоодоос хүмүүс аав, ээжтэй золгохоор их ирж байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 23-аас 27-ны хооронд зогсоох санал оруулж байгаа. Ингэхгүй бол энэ хяналт алдагдах магадлал өндөр байна. Ялангуяа нийтийн тээвэр маш эрсдэлтэй. Хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэг том арга хэмжээ юм  ” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх