“Хуурамч мөнгө” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна

2020 оны 02-р сарын 21 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
87039374_3513887388682578_7400429552398237696_n

Цагдаагийн байгууллагад 2018 онд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 зүйл “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” нийт 185 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2019 онд нийт 165 хэрэг бүртгэгдэж нь урьд оныхоос 37 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2019 онд бүргэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт судалгаа хийхэд 158  ширхэг хуурамч үндэсний мөнгөн дэвсгэрт бүргэгдсэнээс 147 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт, 7 ширхэг 10,000 төгрөгтийн дэвсгэрт, 3 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт, гадаад вальют 90 ширхэг бүргэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголбанк хамтран “Хуурамч-Мөнгө” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс зохион явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн хайхрамжгүй байдал болон гар дээрээс их хэмжээний мөнгийг хүлээн авах, холбогдох техник хэрэгсэлээр шалгаагүйгээс иргэд уг гэмт хэргийн холбогдогч, хохирогч болгох эрсдэл өндөр байдаг.

Хураагдсан хуурамч мөнгөн дэвсгэртийн судалгаагаар 58% нь 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000 төгрөгтийн дэвсгэрт байгаа нь тогтоогдсон. Уг 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000 төгрөгтийн дэвсгэрт нь тухайн үеийн техник хэрэгсэлийн дутмагтай холбогдон хамгаалалтын систем бага байсан нь “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдэд боломж олгож байсан.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн А/25 дугаар “Шинэчилсэн 20.000 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргах, 2006 онд хэвлэгдсэн 20000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс хасах тухай” тушаалаар хамгаалалт өндөртэй мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарсанаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх