Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

2020 оны 02-р сарын 20 өдөр, 10 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
87074247_1362234557301674_6986978077586751488_n

Шинэ төрлийн коронавирус ‘’CoVid-19’’-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах болон дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хуваарийн дагуу зохион байгуулах нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага, дүүргийн Онцгой комиссын гишүүд, хорооны Засаг дарга нар оролцов.

Хурлын эхэнд дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах Баянзүрх дүүрэгт хамтарсан эргүүл хийх нийслэлийн агентлаг, харьяа байгууллагууд болон дүүргийн Тамгын газар, харьяа хэлтэс албадын ажиллах график, хуваарийг танилцуулж, эргүүлийг Даваа-Баасан гарагт 10:00-20:00 цаг, Амралтын өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд хийж, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгөх үүрэг, чиглэл өгөв.

Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэрэгжүүлэгч байгууллагууд тус бүр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 10,000 ширхэг зөвлөмжийг байгууллагынхаа зардлаас гаргаж иргэдэд хүргэх, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан загварын дагуу эргүүл хийж буй албан хаагчид Таних тэмдгээр ижилсэж, дүн мэдээг өгөгдсөн хүснэгтийн дагуу үнэн зөв бөглөж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабт тухай бүр мэдээлж ажиллахыг үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх