XVII жарны “ХОТОЛ ТӨГС” хэмээх төмөр (цагаан) хулгана жилийн төлөв

2020 оны 02-р сарын 18 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

Ургаж буй жил нь самгардиар “Сарваварди”, төвдөөр “Хотол төгс”, нангиадын хэлээр “Гин жи” хэмээх төмөр хулгана жил агаад, энэ жилд “Хур хэсэг, хэсгээр оровч тариа чухаг болж, зуд турхан болъюу” хэмээн сударт өгүүлжээ.

УРГАЖ БУЙ ТӨМӨР (ЦАГААН) ХУЛГАНА ЖИЛ НЬ:

Амь махбода-“ус”, бие махбода-“шороо”, эрхтэн махбода-“төмөр”, хийморь махбода-“мод”, сүлд махбода-“төмөр”, эр мэнгэ нь ”7 улаан”, эм мэнгэ нь “8 цагаан”, суудал нь “төмөр”, “өтлөхүй үхэхүй” шүтэн барилдлагатай, “улаагчин тахиа” өдөр эхэлнэ.

“Хаан гараг” нь Адъяа: “Түшмэл гараг” нь Буд: “Эзэн гараг” нь Сумъяа: хийн гараг-“Ангараг”: сэшиг-“Болох”: жилийн махбода-445: хоногийн тоо-354: тогтоосон хоногийн тоо-1068, жилийн үргэлжлэх хугацаа-2020.02.24-2021.02.11 болой.

 “Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл:

Үхэр нь: Шороон үхрийн толгой нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур нь хөх, эвэр, чих, сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод, ногт нь шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш нь шарвасан байна.

Үхэр хариулаач нь: Царай нь шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл нь ногоон, бүс нь цагаан, нэг гэзэг үсээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзэг үсээ зүүн чихнийхээ урдуур унжуулж, сүлжиж боосон, хөх гутлаа өмссөн, мяндасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадал их хүүхэд, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна” хэмээн дүрслэгдэв.

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:

Нялхаст (түмэн олон) сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу ажээ. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. 2020 оны улсын их хурлын сонгуульд ард иргэд идэвхтэй оролцож, эрх баригчдад халгаа ихтэй болж өнгөрнө. Жилийн эхэн, улирлууд эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. 6, 7 сард хур  тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай (эрүүл мэндэд илүүтэй анхаар). Малд сайн, хүнд муу.

tsogtbaatar

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх