Ажлын цагийг зөвхөн “царай”-гаар бүртгэнэ

2020 оны 02-р сарын 17 өдөр, 17 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
86501223_691892404978784_1618409780974452736_n

Өнөөдрөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдынхаа ажлын цагийг хурууны хээгээр биш царайгаар бүртгэхээр боллоо.

Засаг даргын Тамгын газрын цаг бүртгэлийн төхөөрөмж нь хурууны хээ болон царайгаар таних үйлдэлтэй бөгөөд зарим албан хаагчид хурууны хээгээр бүртгүүлдэг байсныг болиулж, зөвхөн царайгаар таниулж ажлын цагийг бүртгэж байхаар боллоо.

Энэ нь шинэ коронавирус болон гараар элдэв халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх