Олон улсын байгаль орчны шагналаар Э.Баттулгыг шагнажээ

2020 оны 02-р сарын 17 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_20200217045640

“EcoWorld” олон улсын байгаль орчны нэр хүндтэй шагналаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга шагнуулсан байна. Түүний тэргүүлсэн хамт олны биологийн олон янз байдал болоод ой усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, санаачилгууд бүс нутгийн хэмжээнд сайн дуурайл, манлайллыг үзүүлсэн гэж Шагналын хорооныхон үзжээ.

Оросын Холбооны Улсын Байгалийн шинжлэх ухааны академиас ирүүлсэн шагналыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан гардуулж өглөө.

2019 онд Нийслэлийн Байгаль орчны газар нь Улаанбаатар хотод анхны гадаргын ус хуримтлуулах хөв байгуулж, зэрлэг амьтдын баялаг нөөц бүхий Дээндийн нуруу, хүлэрт намаг бүхий Бэрх төгөлийг нийслэлийн хамгаалалтад авахуулах, хар шороо  олборлохыг хориглож, органик бордооны хэрэглээг дэмжих алхмуудыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Мөн амьтан хамгаалах төв бүхий Биологийн олон янз байдлыг хамгаалах нэгжийг байгуулж, Туул голын цутгал голуудын хамгаалалтын бүсийг бүрэн тэмдэгжүүлжээ. Нийслэлчүүдийн ундны усны нөөц Гачуурт эх үүсвэрийг ойжуулан хамгаалах, төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, ундны усны зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглагдаж буй гүний худгийн усны чанарын мониторингийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх