Аргын тооллын 2 дугаар сарын 16. Ням (Адьяа) гараг(2020)
–Билгийн тооллын 23, шарагчин үхэр, гар од-16 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:58-18:15.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч хонь, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, равнай үйлдэх, хот балгадын үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, лам болох, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
ЭНЭ НИЙТ АРД ТҮМЭНД ТОХИРСОН ИХ ГОЁ ЗУРХАЙ БАЙНА.. түүнээс хэрээ донгодвол тэгнэ, тагнай загтнавал тэгнэ.,..хөлийн ул загтнавал тэгнэ гэх мэт бичдэг нэг л бишээ …хэнд хэрэгтэй юм бүү мэд ….