Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой албаныхан өчигдөр шөнийн 01:15 цагт хүлээн авсан байна.
Уг гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Иргэн Э нь буюу аав нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргаж амь насыг нь авраад өөрөө амиа алджээ. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдсэн байсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан алба хаагч 01:18 цагт галын газарт очиж, 12 минут ажиллан галыг унтраажээ. Хэргийг Цагдаагийн тасагт шалгаж эхэлжээ.