Хувийн чатаар ирж байгаа дуут мессеж нь худал мэдээлэл гэдгийг ЭМЯ сэрэмжлүүллээ

2020 оны 02-р сарын 13 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unnamedmedee_large

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл гэдгийг ЭМЯ-наас мэдэгдлээ.

2020 оны 2 дугаар сарын 12-ны байдлаар, шинэ коронавирусийн /СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. Тиймээс зохион байгуулалттай худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсэж буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцох аж.

Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа. Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалахыг тус яамнаас анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх