Алдарт алиалагч Латиф агсны хүү МУСТА, жүжигчин Л.Нурбулан өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр уушигны буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд халуун сэтгэлт ард түмний тусламжтайгаар хандивын тоглолт зохион байгуулж амжилттай хагалгаанд орж байсан билээ.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.