Зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртжээ

2020 оны 02-р сарын 12 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2020.02.11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослын хувьд гурвуулаа явган зорчигч мөргөх хэлбэрээр  хөдөлгөөнд оролцож байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.02.11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфалтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож,  жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан 8 хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна..

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх