Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд газар хөдөлжээ

2020 оны 02-р сарын 12 өдөр, 09 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 02.12-ны өдрийн 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар өчигдөр 07:00 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх