Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 14:01 цагт ирсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 14:09 цагт очжээ. Удаж муудсан, /нэр, хаяг тодорхойгүй /30 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
2020 оны 02-р сарын 12 өдөр, 09 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )