Өнгөрсөн бямба гаригт буюу 2020.02.08-ны шөнө 01:25 цагийн орчимд таксинд явсан жолоочийг боож, автомашиныг нь унаж зугтсан хэрэг гарсан байна. Уг хэргийг 28 настай У, 32 настай А нар бүлэглэн үйлджээ. Тэд тухайн үед Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Ойн дурсамж” амралтын газарт 28 настай эрэгтэй Э-ийн машинд сууж явахдаа хоолойг нь боож унагаад машиныг нь унаж зугтсан нь тэр.
Хэргийг Чингэлтэй дүүрн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Иргэдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.