Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооноос сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

2020 оны 02-р сарын 10 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
84998210_1498257273682835_4155591230673125376_n_20200210121138

Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийн дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт, тандалтын ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

2020 оны хоёрдугаар сарын 09-ний 08:00 цагаас 10-ны 08:00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх найман цэгээр 11.498 тээврийн хэрэгсэл, 48.108 зорчигч нэвтэрсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Уг ажил нь нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тандалт, хяналт хийх зорилготой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх