БНХАУ-д дэгдсэн “Коронавирус”-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсад 3-р сарын 02-ыг хүртэл их дээд сургууль, ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан хорио цуцлагдах хүртэл Отгонтэнгэр их сургууль багш, ажилтнууддаа цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.
Иймд та бүхэн үр хүүхдүүддээ цаг заваа зориулан олон хүнтэй газраар явахгүй байж урьдчилан сэргийлэлтээ сайн хийгээрэй гэж ОТИС-ийн захиргаанаас анхааруулав.