Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Туул”-ын 17 дугаар гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг авто засварын газарт энэ сарын 8-ны 00.54 цагт гал гарч, их хэмжээний хохирол учруулжээ. Засварын газар нь иргэн М-ийнх бөгөөд 11х18 метрийн хэмжээтэй аж. Галд 12 суудлын автомашин, иргэн Э-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин, иргэн Г-ийн 5 ханатай гэр шатжээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 4 автомашинтай 1.5 км зам туулан 00:58 цагт очсон байна. Хан-Уул дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 01:09 цагт очиж,гал сөнөөгчид 30 минут ажиллаж галыг унтраасан байна.
Галд өртсөн автомашины эзэмшигч болон улсын дугаарыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.