Хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон иргэн, аж ахуйн нэгжийг танилцууллаа

2020 оны 02-р сарын 10 өдөр, 08 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3996

Өнөөдөр Сангийн яаманд 2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцож талархал гардууллаа.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн, Н.Энхтунгалаг, А.Ариунбилэг, Т.Цэрэндулам, М.Эрдэнэчимэг, Р.Уранчимэг, Ц.Энхбат, М.Мандахбаяр, Д.Ганболд нар, аж ахуйн нэгжээр Мобиком корпораци ХХК, Номинтав трейд ХХК, Юнител ХХК, Ник ХХК, Петростар ХХК, Монос-Улаанбаатар ХХК, Миний дэлгүүр ХХК, Моннидер ХХК, Алтанжолоо трейд ХХК, Сэнтрал экспресс Си Ви Эс  ХХК-иуд тус тус шалгарлаа. Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад Сүү ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр  Сиркл Чейн ХХК-ийн хамт олон тодорчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх