2020.02.03-06-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 786 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 588-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний дотор 1 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
- Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.02.04-ний өдрийн 23:00 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын 3-р багийн нутаг “Шүүтийн ам” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 2 км/ шороон замд улсын дугааргүй Daun маркийн мотоцикл онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б нас барсан.
2020.02.03-ны 05:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонхор сумын Өгөөмөр багийн нутаг “Цагааны гол” гэх газар / Аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ асфалтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, жолооч , зорчигч нарын 2 хүн нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 28.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 32.1 хувиар, гэмтсэн хүн 2 дахин, гэмтсэн хүүхэд 4 дахин тус тус буурсанч, хүний амь нас хохирсон осол 2 дахин өссөн байна.
Явган зорчигч мөргөлдөх хэлбэр үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын дийлэнх хувь нь явган зорчигч нар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргөгдөж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.