Монголын татварын алба цахим сургалт явуулж эхэллээ

2020 оны 02-р сарын 07 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20160423074555_1bo1HP6F3tKu5x9V5hZLN9vGh

Монголын татварын алба татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүрэгтэй  ажилладаг. Цаг үеийн нөхцлөөс шалтгаалан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор татварын шинэ хууль, дүрэм, журам маягтад орсон өөрчлөлтийн талаар цахим сургалтыг хийж эхэллээ.

Та бүхэн Монгол татварын алба пэйж хуудас /https://www.facebook.com/MongolianTaxationPage/

Youtube.com  сайтад Монгол Улс татварын алба хаягаар /https://www.youtube.com/channel/UCxfrd8CTtQ8y3XmwsC5kf3g/  цахим хичээлүүдийг хүлээн авч үзээрэй.

Мөн өөрт хэрэгтэй татвартай холбоотой ямар мэдээлэл авах тухай санал хүсэлтээ татварын лавлах 1800-1288 дугаарт болон Монголын татварын албаны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан ирүүлээрэй. Бид татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цахим хичээлүүдээ бэлтгэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх