Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Могойт” багт иргэн У-гийн 5 ханатай гэр, үүдний амбаар 02.04-ний өдрийн 11:55 цагт шатсан тухай мэдээллийг 12:02 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 хүн, 10 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Баян-Овоо сумын иргэн С /5 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Таван настай хүүхэд гэртэйгээ шатжээ
2020 оны 02-р сарын 05 өдөр, 13 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )