Короновирусын халдварт өвчин гарсантай холбогдуулан гадаадын зарим улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ

2020 оны 02-р сарын 04 өдөр, 20 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul

АВСТРАЛИ

Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй.

2020 оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонгконг руу хэвийн үргэлжлүүлнэ.

ВЬЕТНАМ

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.

СИНГАПУР

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.

ЯПОН

2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.

ХОНГКОНГ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх