Өнөөдөр Монголын иргэд Эрээнээс эх орондоо ирнэ

2020 оны 02-р сарын 04 өдөр, 10 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ereen_large

 Монгол Улс шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэн БНХАУ-ын Үхань хотоос өнгөрсөн бямба гаригт 31 иргэнээ эх орондоо авчирсан. Тэгвэл тус улсын Эрээн хотод байгаа иргэдээ эх орондоо авчрах зорилгоор өчигдөр зургаан автобус илгээжээ.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран гүйцэтгэж буй дээрх ажлын хүрээнд мэргэжлийн эмч, хяналтын багийнхан монгол иргэддээ стандартын дагуу сорил, ариутгал халдваргүйжүүлэлт хийж Эрээн, Улаанбаатар чиглэлд тээвэрлэх юм. Өөрөөр хэлбэл иргэд өнөөдөр ирнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх