АНУ-д зорчих иргэдийн анхааралд

2020 оны 02-р сарын 03 өдөр, 19 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul

АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д /Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй/ зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь дараах иргэдэд хамаарахгүй болно. Үүнд:

• АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд;

• АНУ-д хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөлтэй иргэний гэр бүлийн гишүүн;

• АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суугчийн эцэг эх болон асран хамгаалагч;

• 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү;

• АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл

• АНУ-ын иргэний хүүхэд, АНУ-ын иргэний өргөж авсан хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэн зэрэг болно.

Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэр /Хонгконг болон Макао хамаарахгүй/-ээр дамжин аялахгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх