Томоохон обьектыг халаахын тулд заавал түүхий нүүрс түлэх шаардлагагүй
Өмнө нь бид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хэрэгжиж байгаа Биозуухны талаар сурвалжлага бэлтгэн хүргэж байсан бол энэ удаад албан байгууллага, томоохон обьектын дулааныг шийдэх боломжтой “Сайжруулсан түлшний зуух”-ыг танилцуулж байна.
“Мон-Китурами” ХХК нь 2008 оноос хойш гадаад худалдаа, халаалт, хөргөлтийн угсралт суурилуулалт, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагааө явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар БНСУ-ын Кiturami болон Kyuwon компаний албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Байгаль орчинд ээлтэй, өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал бага шилдэг технологийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг тус компанийн зүгээс Монголын зах зээлд бүх төрлийн халаалтын зуухыг оруулж ирж байна. Тодруулбал хатуу түлшний зуух, хатуу шингэн түлшний зуух, модон гахмал болон хийн түлшний зуух бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, суурилуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэг орон сууц гэх мэт 14 000 мкв хүртэлх барилга, байгууламжийг халаах хүчин чадалтай.
Эдгээрээс байгаль орчинд ээлтэй, ашиглогүй сургууль, цэцэрлэг орон сууц… гэх мэтийг халаах боломжтой юм. Тус зуухыг хэрэглэснээр ашиглалтын зардал 40 гаруй хувиар буурах юм. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр зуухны яндангаас гарах утаанд агуулагдах хүхрийн давхар исэл SO2, азотын исэл NOх, угаарын хий СО, тоосонцор РМ-ийн хэмжээ нь гарах ёстой хэмжээнээс бага гарчээ. Зууханд түлшийг нэг удаа ихээр хийх боломжтой учир галлагааны хугацааг холдуулдаг, түлшийг нөөц савнаас автоматаар зууханд өгөх ажиллагаа бүхий тоноглолтой, ямар нэг доголдол гарсан үед хяналтын самбарт мэдээлэх системтэй нь аюулгүй ажиллагааг хангаж өгсөн байна. Нийслэлчүүд бид өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахын тулд ахуйн хэрэглээндээ шахмал түлж байгаа. Тэгвэл дээрх хатуу түлшний зуух нь шахмал түлш түлж болдогоороо бусад том оврын зуухнуудаас хамгийн том давуу талтай. Ингэснээр агаарт цацагдах утаа улам л багасч байгаа юм.алтын зардал бага “Хатуу түлшний зуух” сонирхол татав. Энэхүү зуух нь бүрэн автомат бөгөөд 14 000 мкв хүртэлх барилга, байгууламжийг халаах хүчин чадалтай. Төвийн дулаанд холбогдо
Хатуу түлшний зуух нь шахмал түлш түлж болдог
Уурын зуух, нам даралтын зуух гэхээр нүүгэлтсэн утаа, хар бараан орчин, овоолсон нүүрс л төсөөлөгддөг. Харин энд байдал эсрэгээрээ. Бүх зүйл автомат учир цэвэрхэн, ажилчдын эрүүл мэндэд ч ээлтэй мэт санагдав. Нам даралтын халаалтын зуухыг буруу угсрах, ашиглалтын үеийн хэвийн горим алдагдсанаас осол, гэмтэл гарч улмаар хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулж болох аюултай. Тиймээс тус хамт олон энэ асуудлыг шийдэх зорилгоор бүх төрлийн зуухандаа 3-5 жилийн баталгаа өгч энэ хугацаандаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг сар бүр тогтмол өгч ажилладаг байна. Энэ мэт том асуудлын энгийнээр шийдэх боломж бидэнд байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 16-100 кв хүчин чадалтай буюу нам даралтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа 2209 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Харин 100 кВт-аас дээш хүчин чадалтай буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 197 халаалтын зуух бий аж. Эдгээрийн хэд нь стандартын шаардлага хангаж үйл ажиллагаагаа явуулдаг бол. Ажилчдынхаа эрүүл мэнд, ажлын байрныхаа тав тухыг хангасан нь хэд байдаг бол.
Миний зүгээс зөвлөхөд дээрх бүх асуудлыг шийдэж болох тус компаний оруулж ирж буй “Хатуу түлшний зуух”-ыг сонирхоод үзээрэй.