Тусгай тоноглол бүхий дөрвөн автомашиныг Солонгос улсаас Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Нийт Өмнөговьчуудын төдийгүй өмнөд бүст хамаарах ард иргэдийн авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн хийж өндөр барилга байгууламж баригдаж буйтай холбогдуулан аврах шат бүхий машинуудын хэрэгцээ шаардлага гарсан.
Түүнтэй холбогдуулан аврах шат бүхий хоёр автомашин, бүрэн тоноглогдсон эмнэлгийн машин, 14 хүний суудал бүхий ажилчдын автобусыг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шийдэж өгсөн юм.
Онцгойд хаа газрын хогоо сүртэй нь аргагүй оршуулах юм даа. ямар ч ашиглалтгүй болсон хуучин хогийг хэдэн жилийн өмнө Онцгой гийн хэдэн албан хаагч тусламж нэрээр үнэгүй оруулж ирээд гаалийн төлбөр зардал энээ тэрээг нь аваад орон нутаг руу шахаж байсан