Дээрмийн хэрэг үйлддэг байсан бүлэг этгээдийг баривчиллаа

2020 оны 01-р сарын 28 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
83381177_1270276839832395_4441382765480378368_n

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид өдрийн цагаар бага насны хүүхдийг өсвөрийн цагдаа байна гэж айлган сүрдүүлэн зодож хохирогчийн эд зүйлсийг нь дээрэмддэг этгээдүүдийн талаар мэдээлэл авч энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 204 тоотоос дайчлан баривчилж шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй урьд өмнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан А,Э,Г, Д,Э нар болох нь тогтоогжээ.

Дээрх этгээдүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дээрэмдэх 24, залилан мэхлэх 2 нийт 26 гэмт хэрэг үйлдсэн, үүнээс хэрэг бүртгэлийн дугаартай 18, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 8 гэмт хэрэг үйлдсэн байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохоор ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх