Сураггүй болсон иргэн эсэн мэнд олджээ

2020 оны 01-р сарын 27 өдөр, 12 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Их-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Цогтцэций сумын чиглэлд иргэн Б-ийн “Пит” загварын суудлын автомашинд 3 зорчигч зорчиж явснаас Цогтцэций сумын харьяат иргэн У /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас хамт явсан хүмүүстэй муудалцаж автомашинаас бууж яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 19:57 цагт хүлээн авсан.  Хамт явсан 2 хүн, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашин, нийт 4 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01.26-ны өдрийн 11:20 цагт Цогтцэций сумын Бэлгэх багийн “Пагвагийн бууц” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай мэдээллийг эгч нь болох У аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 12:00 цагт ирүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх