Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ

2020 оны 01-р сарын 24 өдөр, 12 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80829388_1209977949393178_3838600065585250304_n

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Жак Пелэг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр Монгол улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтанд Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Цаашид зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 Мөн   Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” зүүн хойд азийн уулзалтанд Олон улсын улаан загалмайн хороо идэвхитэй оролцож байгаагаа уулзалтын үеэр ноён Жак Пелэ дурдсан юм.

Ноён Жак Пеллэ нь 2016 оноос  Олон улсын улаан загалмайн хороонд ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхийлагч Петер Маурерын БНХАУ-тай түншлэлийг хөгжүүлэх биет төлөөлөгчөөр томилогдож байв. 2019 онд  Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Бүсийн төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах ардчилсан солонгос улсыг хамаардаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх