Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн хашаанд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 13:13 цагт очиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
2020 оны 01-р сарын 23 өдөр, 15 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hodoo nutagtaa baij baihgui yu gej hotod irj oroh orongui ingej ami nasaaraa toglodog bainaa