Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртжээ

2020 оны 01-р сарын 20 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2020.01.18-19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 566 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 444-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал:

2020.01.18-ны өдрийн 15:20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг Нисэх буудлын баруун талд шороон замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй Б нас барсан.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-7
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-5 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний 5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө 1 хором  тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.

Мөн өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж хичээл сургуульдаа орж байгаа тул анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх