Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29,340,384 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 6
5 сая төгрөгийн 25
1 сая төгрөгийн 232
100 мянган төгрөгийн 2667
30 мянган төгрөгийн 26378 баримт тохиролд таарч, нийт 29,308 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 81695594.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344.