Малчдад ирэх сараас мөнгөн тусламж үзүүлнэ

2020 оны 01-р сарын 19 өдөр, 23 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mal

Идэр ес тачигнаж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна гэж цаг уурчид сануулж буй.  Орон нутагт өвөлжилт хүндэрч, зарим аймагт зуд нүүрлэх аюултай байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байгаа аж. Тухайлбал,  Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймагт зуд нүүрлэх эрсдэлтэй байна. Иймд өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц  болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. Мөн тээвэрлэлтийн зардал шаардахгүй малчин өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас ирэх сараас Хаан банкаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж шаардлагатай малчдад бэлэн мөнгө шилжүүлэхээр болжээ. Тус газраас Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран тусламж шаардлагатай иргэдийг дараах шалгуураар сонгох аж.

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх