М.Ариунтулга: Шүүх бол сүйрсэн газар юм байна

2020 оны 01-р сарын 16 өдөр, 18 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f-750x570

Олон улсын эдийн засагч Н.Наранбаатарт их хэмжээний мөнгөө залилуулсан гэх иргэн М.Ариунтулга өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл хийлээ. Тэрээр “Эдийн засагч Н.Наранбаатар бусдыг залилж, авсан мөнгөө таван жил банкинд хадгалуулаад хүүг нь авахад л 400-гаад сая төгрөг болно. Тэр мөнгөнийх нь 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэнд үнэхээр харамсч байна” гэж хурлын үеэр хэлсэн юм. Залилуулсан гэх хүний хэлж байгаагаар Н.Наранбаатар нь тус иргэний Хэнтий аймгийн Цэнхэр Мандал суман дахь үүсмэл орд, 13 ширхэг овоолсон овоолго нийлээд хоёр компанийнх нь тусгай зөвшөөрлийг нь залилж аваад түүнийгээ АНУ-ын компанид 1.5 сая ам доллараар зарсан гэв. Энэ үйлдлээ 1072 ширхэг хувьцаагаар халхалж иргэдэд үнэн төрхөө харуулахгүй байгаа нь шударга бус байна гэж мэдэгдлээ. Энэ асуудлын араас есөн жил хөөцөлдөж, таван жил шүүхээр явж байгаа ч хохирол болох 880 сая төгрөгийг нь барагдуулаагүй байгааг нэмж хэллээ.

Эх сурвалж: www.zms.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Гэрэл
     (202.126.89.***)
    2020/02/10 12:19

    Мэнгэт хууль зүйн сайд хийж байхад наад асуудал чинь шийдэгдэхгүй

    (0) (0)