Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг Нарийн хайлааст гэдэг газраас машинтай явсан малчин Б /65 настай, эрэгтэй/ сураггүй болжээ. Уг газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км-т байдаг аж. Түүний “Лэганс” загварын автомашин нь “Сээрийн гарам” гэдэг газар шатсан байдалтай олдсон байна. Харин малчин Б сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт 2020.01.16 ны шөнийн 02:00 цагт хүлээн авчээ.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.