2020.01.16-ны өглөө 05:30 цаг орчим Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд Mercedes Benz G-500 маркийн автомашин Toyota Premio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 1 хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдлээ.
Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг энэ үед хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил их байна. Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс материалжуулан шалгаж байна.